ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Тус ангид олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлэн, байгууллагын хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж ирсэн алба хаагчдыг алдаршуулах зорилгоор тус ангид 18 жил ажилласан ахлах дэслэгч Д.Ганзориг, 17 жил ажилласан ахлах ахлагч Д.Дагиймаа нарт хүндэтгэл үзүүлэн, ажил хөдөлмөрийг нь алдаршуулах арга хэмжээг зохион байгууллаа.