Удидах алба хаагчид

АНГИЙН ДАРГА, ХУРАНДАА ДАМДИНДОРЖИЙН БАТГЭРЭЛ

Дамдиндоржийн Батгэрэл нь 1982 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. 1989-1999 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10-н жилийн дунд сургууль, 1999-2003 онд Цагдаагийн академид, 2015-2017 онд Их засаг олон улсын их сургуульд тус тус суралцсан. 2003-2005 онд Хорих 439 дүгээр ангид ээлжийн даргаар, 2005-2009 онд нийгмийн ахлах ажилтанаар, 2009-2013 онд ахлах төлөөлөгчөөр, 2013-2015 онд Гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар, 2015-2019 онд Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар, 2019 оны 03 дугаар сараас 439 дүгээр хаалттай хорих ангийн даргаар тус тус  томилогдон ажиллаж байна.

Back to top button