439 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

  • Түүхэн замнал:
  • Булган аймагт орон нутгийн “жирийн” дэглэмтэй хорих анги байгуулах тухай Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоол, Аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоол гарснаар тус ангийн  үндэс суурь тавигдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн а/169 тоот тушаалаар Хорих 439 дүгээр анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийг нэгтгэн Шүүхийн шийдвэр биелүүлэх алба болж өргөжсөн.
  • Орон нутаг дахь шохойн чулуун уурхайн ордыг түшиглэн үйлдвэрлэлийн чиглэлийг хөгжүүлэх үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2006 оны 01 дүгээр сарын 17-ны А/08 дугаар “Бүтцийн өөрчлөлт хийх тухай” тушаалаар Шийдвэр гүйцэтгэх албанаас салгаж, бие даасан жирийн дэглэмтэй хорих 439-р ангийг Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багт байгуулсан.
  • Тус анги нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 188 дугаар тогтоолоор “Онцгой” дэглэмтэй хорих анги болж өөрчлөгдөн ял эдлэгсдийн аюулгүй байдлыг хангах, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, нийгмийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэдэд учруулсан гэм хорын хохиролыг барагдуулах зорилт дэвшүүлэн үйл ажиллагаагаа  чиглүүлэн ажиллаж ирсэн.
  •            Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд МУ-ын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор хаалттай дэглэмтэй хорих анги болсон.
  • Тус ангийн даргаар хурандаа Жалбуугийн Вычеслов 1999-2007 он, дэд хурандаа Лхамхүүгийн Энхболд 2007-2009 он, хурандаа Жаргалсайханы Энхтайван 2009-2019 он.
  • Манай байгууллага нь 2007-2019 онуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтыг хангах ажлын хүрээнд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирсэн бөгөөд 2011 онд  ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлэн  “Бүтээлч хамт олон”, ШШГБ-ын 90 жилийн ойн баярыг угтсан болзолт уралдаанд  “Тохилог ая тухтай орчин бүрдүүлэгч байгууллага, хамт олон”, 2013 онд “Гэмт хэрэг зөрчилгүй, бүтээн байгуулагч хамт олон”, 2017 онд ШШГБ-ын “Тэргүүний анги”-аар тус тус шалгаран төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн чадварлаг хамт олон юм.