НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, үйл ажиллагааны чиглэлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах зорилго бүхий “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа. Булган аймгийн болон сумын тамгын газар, Ахмадын хороонд байрлан иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэн, саналыг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн анхан шатны тусламж зөвлөгөө өгч, нийт ахмад настнуудын дунд “Бид таны залгамж” арга хэмжээг зохион байгуулж, хүндэтгэл Мөн “Zoom” программ ашиглан хоригдлын ар гэр болох 25 иргэнтэй цахим хэлбэрээр уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, ахуй нөхцөл, биеийн эрүүл мэндийн байдал, хохирол төлбөр, хөдөлмөр эрхлэлт зэргийн талаар мэдээлэл өгч ажиллалаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг Булган аймгийн Сайхан монгол телевизтэй хамтран ажиллаж олон нийтэд хүргэлээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen