Нийт алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн 70 гаруй алба хаагч эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.

Тус ангиас албан хаагчдыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулах чиглэлээр Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын хэлтэстэй хамтран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Одхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг нараар ахлуулсан баг ажиллаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тус ангийн алба хаагчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрууллаа. Мөн үеэр алба хаагчдыг “Эрүүл зөв хооллолтын ач холбогдол”, “Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр сургалтад хамруулж, мэдээлэл өгөв.

Add comment

reload, if the code cannot be seen