АХМАД АЖИЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангиас Ахмадын өдрийг тохиолдуулан гавьяаны амралтаа эдэлж буй офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд оролцож буй ахмад настнууд алба хаагчидтай "Залгамж холбоо" уулзалт хийж ажил хөдөлмөр, амжилт бүтээлээсээ дурсамж яриа өрнүүлж залуу алба хаагчдыг албандаа хоёргүй сэтгэлээр хандаж ажиллахыг уриаллаа.

Ангийн дарга, хурандаа Батгэрэл байгууллагын сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа.

Тэдний дунд "Дартс"-ын тэмцээн, азтан шалгаруулах, дурсгалын зүйл гардуулах зэрэг арга хэмжээг явууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen