"Мөнгөн өвөл" цасны баярын арга хэмжээ зохион байгууллаа.

439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагчдын дунд биеийн тамир, спортыг сурталчилах, бие бялдарыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хурд, хүч, авхаалж самбааг сорих, спорт сонирхогчдын хүрээг тэлэх, тэдний дунд эерэг харилцааг бий зорилгоор “Мөнгөн өвөл” цасны баярын арга хэмжээг зохион байгууллаа. Нийт алба хаагчид 6 багт хуваагдан мөсний шагай, цасны сумо, буухиа, олс таталт, цасны хөл бөмбөг зэрэг 5 төрөлтөөр өрсөлдөж хошууч Ц.Батсайхан ахлагчтай баг “Тэргүүн байр”, хошууч Б.Оюунтунгалаг ахлагчтай баг “Дэд байр”, Хурандаа Д.Батгэрэлтэй ахлагчтай баг “Гутгаар” байрт тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулагдлаа.

Add comment

reload, if the code cannot be seen