Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги нь хүмүүжигчдийг ажлын байраар хангах, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Амгалан” мэргэжлийн боловсролын сургууль, Булган аймаг дахь политехникийн коллежтой хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд модон эдлэлийн мужаан, барилгын засал чимэглэлчин, гагнуурчин, барилгын сантехникч, тогооч, оёдолчны сургалтыг үе шаттай зохион байгуулж, 60 хүмүүжигчид Мэргэжлийн үнэмлэх, 37 хүмүүжигчид Чадамжийн гэрчилгээ олголоо.