Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Шударгыг үйлд, энэрлийг хайрла, даруухнаар алх” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. “Монголын хорих байгууллагын нөхөрлөл” төрийн бус байгууллага, “Жи Эс” хараа зүйн төвтэй хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний хүрээнд 25 алба хаагч, 30 хүмүүжигчийг хараа зүйн үзлэгт хамруулж, харааны шил олголоо. Мөн нийт хүмүүжигчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг шагнаж урамшуулав.