САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн” зохион байгууллаа.

 Зөвлөгөөний хүрээнд “Төлөвшсөн алба хаагч төрийн тулгуур” уриалга дэвшүүлсэн бөгөөд “Сахилга, ёс зүйн салбар хороо”-ны 01 дүгээр улирлын тайланг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар алба хаагчдад мэдээлэл хийлээ.

Мөн алба хаагч бүрт нийгмийн хариуцлагыг ухамсарлах, албаны нэр хүндийг дээшлүүлэх, хувь хүний зохион байгуулалт, үүрэг хариуцлагыг сайжруулах зорилго бүхий “Хариуцлагатай жолооч” арга хэмжээний дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өгөв.




Add comment

reload, if the code cannot be seen