АЛБА ХААГЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН, НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги нь алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчныг бүрдүүлэх зорилгоор засвар, шинэчлэлтийн ажлыг хийж, ашиглалтад орууллаа. 
Энэ хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн алба хаагчдын хувцас угаалга, хатаалга, халуун ус, үсчний өрөө зэргийг шинээр тохижуулж, хэрэгцээт эд зүйлсийг байрлуулснаас гадна алба хаагчдын хувцасны шкафыг шинээр суурилууллаа.

Add comment

reload, if the code cannot be seen