ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангиас Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ үеэр ажил үүргийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын шалтгаан, нөхцлийг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, холбогдох хууль, эрх зүйн актыг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ. 


Add comment

reload, if the code cannot be seen