“СПОРТЫН 5 ТӨРӨЛТ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ, АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги нь алба хаагчдын дунд биеийн тамир, спортыг сурталчлах, бие бялдрыг хөгжүүлэх, спорт сонирхогчдын хүрээг тэлэх зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд “Спортын 5 төрөлт” тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
✅️Тэмцээнд нийт 6 баг оролцож, сагсан бөмбөг, шатар, олс таталт, дартс, гар бөмбөгийн төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
✅️Тэмцээний нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт хошууч Б.Оюунтунгалаг ахлагчтай баг, хоёрдугаар байрт ахлах дэслэгч Ц.Содномдаржаа ахлагчтай баг, гуравдугаар байрт хошууч Э.Онон ахлагчтай баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

Add comment

reload, if the code cannot be seen