XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан Туулай жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан алба хаагчдын золголтыг зохион байгуулж, ардын уламжлалыг дэлгэрүүлэх, мэдлэг оюун, авхаалж самбаа, ур чадварыг сорих, тэдний дунд эерэг харилцаа бий болгох зорилгоор “Дөрвөн бэрх” тэмцээн зохион байгуулж 5 төрөлтөөр өрсөлдөж ахлах дэслэгч Б.Ганчулуун ахлагчтай баг “Тэргүүн байр”, хошууч Э.Доржсүрэн ахлагчтай баг “Дэд байр”, ахмад М.Батнягт ахлагчтай баг “Гутгаар” байрт тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулагдлаа.