Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн хамт олон ахмад настнуудын нийгмийн хангамжийг сайжруулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд тус ангийн ахмад настан, бэлтгэл ахмад Жамцын Бямбанямд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр олголоо. Гэрийг тус ангийн дарга, хурандаа Д.Батгэрэл гардуулж, өргөө гэртээ өөдлөн дэвжиж, тулганы гал нь мөнхөд бадарч, түвшин жаргалтай амьдрахыг ерөөлөө. Энэ үеэр бэлтгэл ахмад Ж.Бямбаням ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, өөрийн ажил амьдралын туршлагаасаа хуваалцсаны зэрэгцээ улс орны дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд нь амжилт хүслээ.