АХМАД НАСТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги нь “Олон улсын ахмадын өдөр”-ийг угтан тус ангийн ахмад настан бэлтгэл ахмад Ш.Баасан-Осор, ахлах ахлагч С.Ганбат нарын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэх,

2024 онд гавьяаны амралтад гарсан бэлтгэл хошууч А.Энхболд, ахлах ахлагч С.Алтантунгалаг нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд нийт ахмад настнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдийн төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээний үеэр ангийн ахмад залуу үеийн уулзалт ярилцлага, нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулж, шилдгээр шалгарсан алба хаагч, ахмад настнуудыг шагнаж урамшууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen