Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги “Ахлагчийн албаны өдөр”-ийг тохиолдуулан ахлагч бүрэлдэхүүний алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн ахлах ахлагч Э.Оюунбаярт хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагчдтай нэгэн насныхаа амьдралыг холбон гэр бүл болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ар гэрийнхээ ачааны хүндийг үүрч ирсэнд гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлж хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Баасандалай, ахлах ахлагч К.Төнкерис нарын гэр бүлд “Шилдэг эзэгтэй” шагнал, талархал, дурсгалын зүйл гардууллаа.
Тус өдрийг тохиолдуулан “Ханьдаа талархъя” захидал илгээх арга хэмжээг зохион байгуулж гэр бүлээс нь ирүүлсэн захидлыг алба хаагч нэг бүрд гардуулан өгөх, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж буй алба хаагчдыг шагнаж урамшуулах, “Харанга” хамтлагийн тоглолт үзэх эрхийн бичгийг тус тус гардууллаа.