Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги нь “Харилцан хүндэтгэе” аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Орхон аймгийн Соёл, урлагийн газартай хамтран, “Урлаг, соёл, номын өдөрлөг” арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Соёл, урлагийн газрын уран бүтээлчид “Соёлын төвүүдийн нэгдсэн тоглолт”,” “Зохиолч уншигчдын уулзалт”, “Алтан хонх” асуулт хариултын тэмцээн, “VR буюу цахим музей үзэх”, “Оpen mic” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус өдөрлөг алба хаагчид, хүмүүжигчдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, яруу найраг, уран зохиол унших хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.