БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Булган аймгийн засаг дарга З.Батзориг ажлын албаны гишүүдийн хамт  тус хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйл ажиллагаатай танилцах явцад алба хаагчидтай уулзаж санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ ангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа. Ял эдлэгсдийг нийгэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилго бүхий “Гэрэлт ирээдүйн зам” хөтөлбөрийн хүрээнд хоригдлыг суллагдахын өмнөх үйл ажиллагаанд бэлтгэх сургалтын байр барихад шаардагдах төсөвт зардал 30.000.000 /гучин сая/ төгрөг, хорих ангийн байрлал дахь хүүхдийн цэцэрлэгт 1.000.000 /нэг сая/ сая төгрөгийн тоглоом тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button